512 бөхийн барилдаан Хүй долоон худагт болж байна

Т.САНДАГ-ОЧИР
2021-08-16

Монгол Улсад залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жил, Монголын Үндэсний Бөхийн Холбооны 30 жил, Монгол бөхийг дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 10 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан өнөөдөр Хүй долоон худагт үзэгчгүй эхэллээ.

Энэхүү барилдаанд улсын аварга 4, улсын арслан 3, улсын гарьд 5, улсын заан 9, улсын харцага 18, улсын начин 64, нийт 103 улсын цолтон тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой 512 бөх зодоглохоор бүртгүүлжээ. 

Энэхүү барилдаанд Багануур хот, Архангай, Сэлэнгэ аймгуудын бөхийн холбооноос зохион байгуулсан Аймгийн цол олгох барилдаанд түрүүлж, үзүүрлэн, шөвгөрсөн бөхчүүдэд цол чимгийг олгох батламж, захирамж гаргаагүй тул өнөөдрийн барилдаанд хуучин цол эрэмбээрээ барилдаж байгаа юм байна.