Цэргийн ралли тэмцээнээс манай тамирчид алтан медаль хүртжээ

O.Admin
2021-08-27

Оросын Холбооны Улсын Батлан хамгаалах яамнаас зохион байгуулж буй “Цэргийн ралли-2021” олон улсын тэмцээнд Монгол Улсын Зэвсэгт хүчний баг тамирчид амжилттай оролцсоор байна.

Энэ сарын 25-ны өдөр явагдсан тэмцээний гуравдугаар шат буюу багийн болон пулемётын буудлагын дүн гарсан тухай мэдээ ирүүлжээ.

Тодруулбал, багийн буудлага (5,45 мм-ийн АКМС-74)-ын ангилалд нийт 28 баг өрсөлдсөнөөс “КамаЗ 4х4” ангилалд өрсөлдөж буй хоёрдугаар багийн чиглүүлэгч, дэслэгч М.Шийрэвноров, жолооч, ахмад П.Ганхуяг нар алтан медаль хүртжээ.

Мөн энэ сарын 27-ны өдөр зохион байгуулагдах дөрөвдүгээр шатны буюу багийн уралдааны ангилалд манай баг тамирчид эрчимтэй бэлтгэж байна.