Манай тамирчин Э.Содномпэлжээ 241 кг-аар захиалга өгчээ

O.Admin
2021-08-30

"Токио-2020" паралимпийн наадмын зургаа дахь өдөр Монгол Улсын гавьяат тамирчин "Рио-2016" паралимпийн хүрэл медальт Энхбаярын Содномпэлжээ поверлайфтингийн -107 кг-ын жинд эхний захиалгаа 241 кг-аар өгчээ.

Паралимпийн дээд амжилт 238 кг бөгөөд Грекийн Павлос Мамалос "Рио-2016"-д тогтоогоод байсан.  
 

Харин манай тамирчны хувьд "Нурсултан-2019" ДАШТ-д 247 кг-ын жинг өргөж дэлхийн дээд амжилтыг эзэмшдэг билээ. Тэмцээн Улаанбаатарын цагаар 10:00 цагт эхэлнэ