Саид Моллаеи өмсгөлөө дуучин Lil Thug-E-гийн эмчилгээнд зориулж дуудлага худалдаанд оруулав

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-09-29

Олимпын мөнгөн медальт, жудо бөхийн Монгол улсын үндэсний шигшээ багийн тамирчин Сайед Моллай Big Life for Lil Thug-E хандивын аянд нэгдэж, өөрийн гарын үсэгтэй өмсгөлөө дуудлага худалдаанд зориулан хандивлажээ. 

Дуудах үнэ 2.000.000 төгрөгөөс эхлэх бөгөөд энэхүү постны сэтгэгдэл хэсэгт маргааш оройны 22:00 цаг хүртэл үнийн санал авах юм байна.

Цусны цочмог хорт хавдартай тэмцэж буй Төөгийд туслахын зэрэгцээ дэмждэг тамирчныхаа гарын үсэгтэй өмсгөлийг өөрийн болгох хэн бүхэнд энэхүү дуудлага худалдаа нээлттэй бөгөөд Big Gee гэсэн албан ёсны цэнхэр тэмдэгтэй фэйжээр та оролцох боломжтой. 

 

“Одоо”, “Хавар”, “Анзаарахгүй”, “Хайртай гэж хэлээч”, “Хүлээ” зэрэг олон, олон хит дуугаараа олны хүндлэлийг хүлээсэн түүнд туслах хандивын аян үргэлжилсээр байна. Тэрбээр, нэг сарын дотор чөмөг шилжүүлэн суулгах хагалгаанд орох ёстой юм. Эрхэм уншигч та авьяаслаг дуучин залууд туслахыг хүсвэл Хаан банк 5163496119 Ганчимэг (ээж) дансанд хандиваа өргөөрэй.