Чөлөөт бөхийн ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Б.Шоовдорт хүндэтгэл үзүүлэв

Т.САНДАГ-ОЧИР
2021-10-18

ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник спорт хороо 120 дугаар ангийн тамирчин, ОУХМ Б.Шоовдор Норвеги улсын Осло хотноо 2021 оны10 дугаар сарын 02-08-ны өдрүүдэд болсон “Осло-2021” ДАШТ-ийн 59 кг-ийн жинд барилдан хүрэл медалийн эзэн болсон.

ОУХМ Б.Шоовдор сүүлийн зургаан жил ДАШТ-д тасралтгүй оролцож, дөрөв дэх удаагаа медалийн төлөө барилдаж гурав дахь хүрэл медалиа хүртсэн юм.

Тэрбээр “Будапешт-2018, “Нур-Султан-2019” ДАШТ-ийн хүрэл, Азийн АШТ-ийн хошой мөнгө, нэг хүрэл медальт, Иван Ярыгиний “Алтан Гранпри” болон “Mongolia Open” олон улсын тэмцээний гурван удаагийн аварга, Польшийн нээлттэй тэмцээн, Александр Медведь, Сассаригийн олон улсын тэмцээний аварга юм.

Дэд хурандаа П.Бүрэнтөгс захирагчтай “Аврагч” биеийн тамир техник спорт хороо 120 дугаар ангийн бие бүрэлдэхүүн өнөөдөр Чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, Монгол Улсынхаа болон Онцгой байдлын байгууллагын нэр хүндийг өндөрт өргөсөн ОУХМ Б.Шоовдорт хүндэтгэл үзүүлж баяр хүргэлээ гэж ОБЕГ-ын харьяа Аврагч” биеийн тамир, техник спортын хорооноос мэдээллээ.