Хакүхо аварга Сүмогийн ордны хамгаалагчаар ажилд оржээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-11-15

Сүмогийн дэвжээнээс зодог тайлсан Хакүхо аварга (Магаки ояаката) шинэ ажилдаа оржээ. Их аваргууд сүмогийн ордны хамгаалагч болжээ.

Түүний хийх ажил нь Сүмогийн тэмцээний үеэр үүдэнд зогсох, билет тасалж, бөхчүүдийг орж гарахад харж зогсоно. Мөн сүмогийн тэмцээн үзэхээр ирсэн үзэгчдэд туслах гээд бүх ажлыг хийх юм байна. Энэхүү ажлыг ирэх оны наймдугаар сар хүртэл хийсний дараа дэвжээнд багшлах эрхтэй болох ажээ. 

Цаашлаад цаг хугацааны дагуу ажлын мест нь дэвшээд явах бөгөөд энэ нь тогтсон хэв маяг учраас ямар ч том цолтой бөх зодог тайлсны дараа дэвжээ удирдах бол дамжих ёстой зарчим юм байна. Түүнтэй хамт Ёкузано Какүрю Ананд болон Кисенесато аваргууд мөн энэхүү ажлыг хийж эхэлжээ.