Ц.Цогтбаатар 73 кг-ын жинд дэлхийн чансааг тэргүүлж байна

O.Admin
2021-11-28

Токио-2020 олимпын наадмын жүдо бөхийн хүрэл медальт Ц.Цогтбаатар Абу Даби хотноо зохион байгуулагдаж буй Их дуулга тэмцээнд түрүүлж, аваргын алтан медаль хүртлээ.

Ингэснээр тэрбээр 73 кг-ын жинд дэлхийн чансааг тэргүүлж, Олон улсын жүдо бөхийн холбооноос олгодог 50.000 ам.долларын шагналыг авах болзлоо хангажээ. Тодруулбал, эрэгтэй 73 кг-ын жинд Г.Одбаяр эхний тойрогтоо Францын Тио Риквинийг ялсан ч хоёрдугаар тойрогтоо Оросын Казбек Нагучевд ялагдан тэмцээнээ өндөрлүүлжээ.

Ц.Цогтбаатар эхний тойрогтоо гоц мөргөж, хоёрдугаар тойрогтоо Бельгийн Жерон Кассег, хэсгийн аваргын төлөө Словенийн Мартин Хожакийг тус тус ялж, хагас шигшээд үлдсэн. Мөнгөн медалийн төлөө Оросын Армен Агаяныг, финалд Узбекистаны Хикматиллох Тураевыг тус тус ялж, алтан медаль хүртэв. Тэмцээний хоёр өдрийн дараах байдлаар Монголын баг нэг алт, гурван хүрэл медальтай багийн дүнгээр гуравдугаар байрт явж байна.