Дөрвөн жил олон улсын жүдо бөхийн тэмцээнийг Монголд зохион байгуулна

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-11-29

Мрнголын Жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгч Х.Баттулга Абу Дабид ажиллаж байна. Тэрбээр олон улсын жүдо бөхийн "Grand Slam" ангиллын тэмцээнийг Монгол Улсад зохион байгуулах гэрээ хэлэлцээрийг өчигдөр буюу 2021 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдөр Олон Улсын Жүдогийн Холбооны ерөнхийлөгч ноён Мариус Визертэй хийлээ.

Хэлэлцээрийн үр дүнд ирэх дөрвөн жилийн турш олон улсын "Grand Slam" жүдо бөхийн тэмцээнийг Монголд зохион байгуулах гэрээнд хоёр тал гарын үсэг зурлаа.

2022 оны Grand Slam олон улсын тэмцээн нь зургадугаар сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулагдахаар боллоо.