Шай Гилжес-Александер трипл дабл гүйцэтгэж баг нь хожил байгууллаа

O.Admin
2021-12-23

NBA-ын талбайд зургаан тоглолт болох байснаас нэг тоглолт нь ковидын протколын улмаас өнжиж таван тоглолт боллоо. Оклахома-Сити Тандер талбайдаа Денвер Наггетс багтай тоглож 108-94 харьцаагаар хожлоо. Улмаар 11 хожил, 19 хожигдолтой болж өрнөд бүсийн 13-рт бичигдэж байгаа бол Наггетс 15 хожил, 15 хожигдолтой болж өрнөд бүсийн 7-рт бичигдэж банйа.

Тус тоглолтод Шай Гилжес-Александер 27 оноо, 11 самбар, 12 дамжуулалтаар трипл дабл хийж багаа тэргүүлсэн бол Дорт 15 оноо, сэлгээнээс Дариус Базлий 17 оноо, 11 самбараас бөмбөг авчээ. эсрэг багаас Никола Ёокич 13 оноо, 7 самбар, Аарон Гордан 12 оноо, сэлгээнээс Остан Риверс 12 оноог авчээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн 

Атланта Хаукс 98 : 104 Орландо Межик

Бостон Селтикс 111 : 101 Кливленд Кавалерс

Милуоки Багс 126 : 106 Хьюстон Рокетс

Оклахома-Сити Тандер 108 : 94 Денвер Наггетс

Чикаго Буллз - : - Торонто Репторс

Сакраменто Кингс 89 : 105 Лос Анжелес Клипперс