Брүүклин Нетс талбайдаа Милоуки Багст хожигдлоо

O.Admin
2022-01-08

NBA-ын талдбайд есөн тоглолт боллоо. Өнөөдрийн оргил тоглолт Брүүклин Нетс талбайдаа өнгөрсөн жилийн аварга багтай тоглолоо. Хоёр баг энэ улиралд нийт дөрвөн удаа таарч тоглох бөгөөд эхний учраанд Багс хожил байгуулсан бол өнөөдөр болсон тоглолт хоёр дахь нь боллоо. Тус тоглолтод дөрвөн үеийн турш Багс тэргүүлж 121-109 харьцаагаар хожлоо. Улмаар 26 хожил, 15 хожигдолтой болж өрнөд бүсийн хоёрт бичигдэж байгаа бол Нетс 24 хожил, 13 хожигдолтой болжээ.

Тус тоглолтод Яннис Антетокумбо 31 оноо, 7 самбар, 9 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Боби Портис 25 оноо, Крис Медллтон 20 оноог авчээ. Эсрэг багаас Кайри Ирвинг тоглоогүй бөгөөд Кэвин Дурант 29 оноо, 9 самбар, 7 дамжуулалт, Жеймс Харден 16 оноо, 9 самбар, 7 дамжуулалтыг гүйцэтгэжээ.