Н.Хатанзориг байт харвааны УАШТ-ээс дөрвөн медаль хүртэв

O.Admin
2022-01-12

Байт харваагийн улсын аварга шалгаруулах тэмцээн хоёр өдөр үргэлжлэн, аваргаа тодруулав. Тэмцээн эрэгтэй, эмэгтэй, холимог, багийн гэсэн дөрвөн төрөлд болж, 10 клубийн 102 тамирчин өрсөлдөв. “Галт сум” клубийн тамирчин Н.Хатанзориг нийт дөрвөн медаль, “Хангарьд” клубийн харваач М.Гэгээн гурван алтан медаль хүртжээ.

Эрэгтэй ганцаарчилсан төрөлд:

  • Бага нас /14-оос доош/: 1.Б.Билгүдэй /“Хангарьд”/ 2. О.Мөнгөлдэй /“Хангарьд”/ 3.Г.Хатанбүүвэй (“Залуурт сум”)
  • Өсвөр үе /14-18 нас/: 1.Б.Буянтүшиг (“Алдар”) 2.Н.Хатанзориг (“Галт сум”) 3.А.Бат-Амар (“Галт сум”)
  • Залуучууд /19-21 нас/: 1.У. Чулуунбаатар (“Хангарьд”) 2.Д.Өсөхбаяр (“Добу мэргэн”) 3.Ц.Цэнгүүн (“Хангарьд”)

Эмэгтэй ганцаарчилсан төрөлд:

  • Бага нас /14-оос доош/: 1.О.Энхгэрэл (“Галт сум”) 2.А.Энхжин (“Алдар”) 3.Н. Энхзул (“Эрч”)
  • Өсвөр үе /14-18 нас/: 1.Ө.Халиун (“Ирээдүйн одод”) 2.Б.Билгүүнзаяа (“Хангарьд”) 3.С.Эмүжин (“Галт сум”)
  • Залуучууд /19-21 нас/: 1.М.Гэгээн (“Хангарьд”) 2.О.Халиунсайхан (“Алдар”) 3.Г.Энхжин (“Хангарьд”)

  • Холимог баг /Өсвөр үе/: 1.Г.Үлэмж, Н. Хатанзориг (“Галт сум”) 2.Э.Марал, М.Төгөлдөр (“Эрч”) 3.Э.Андимана, Б.Буянтүшиг (“Алдар”)
  • Холимог баг /Залуучууд/: 1.М.Гэгээн, У.Чулуунбаатар (“Хангарьд”) 2.О.Халиунсайхан, Б. Буянтүшиг (“Алдар”) 3.О.Анужин, Н.Хатанзориг (“Галт сум”)
  • Баг /Өсвөр үе/: 1.А.Бат-Амар, М.Хантүшиг, Н.Хатанзориг (“Галт сум”) 2.Г.Төгөлдөр, М.Төгөлдөр, М.Чингүүн (“Эрч”) 3.О.Билгүүнтөгөлдөр, М.Мөнхбаатар, Г.Төгсбуян (Баянхонгор БТСГ)
  • Баг, залуучууд: 1.Энхбаяр, Буянтүшиг, Батбилэг (“Алдар”) 2.Чулуунбаатар, Энхжин, Цэнгүүн (“Хангарьд”) 3.Хантүшиг, Бат-Амар, Хатанзориг (“Галт сум”)