Мемфис Гриззлис баг ГС Уорриорсыг талбайдаа хожиж, 10 дараалсан ялалт байгууллаа

O.Admin
2022-01-12

NBA-ын талбайд зургаан тоглолт боллоо. Мемфис Гриззлис талбайдаа Голдэн Стэйт Уорриорс багтай энэ улирлын гурав дахь тоглолтоо хийлээ. Өмнөх хоёр тоглолтод хоёр баг харилцан бие биенээ хожоод байсан бол өнөөдрийн тоглолтын эхний хагаст Гриззлис найман оноогоор тэргүүлж байсан ч гуравдугаар үед 11 оноог дутуу авч тэргүүллээ алджээ. Улмаар шийдвэрлэх үед Гриззлисийн залуус гайхалтай байснаар 108-116 харьцаагаар хожлоо. Улмаар 10 тоглолт дараалж ялалт байгуулсан бөгөөд 29 хожил, 14 хожигдолтой болж өрнөд бүсийн 4-рт бичигдэж байна. Харин Уорриорс 30 хожил, 10 хожигдолтой болж өрнөд бүсийн хоёрт эрэмбэлэгдэж байна.

Тус тоглолтод Жа Морант 29 оноо, 5 самбар, 8 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Зайр Уйллиамс 17оноо, сэлгээнээс Таюс Жонс 17 оноо, 6 самбар, 8 дамжуулалтыг гүйцэтгэжээ. Эсрэг багаас Стифэн Көрри 27 оноо, 10 самбар, 10 дамжуулалтаар багаа тэргүүлж трипл дабл гүйцэтгэсэн бөгөөд гэмтлээс ирээд удаагүй байгаа Клэй Томпсон 14 оноог авчээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Оклахома Сити Тандер 118-122 Вашингтон Уйзардс

Финикс Санс 99-95 Торонто Репторс

Голдэн Стэйт Уорриорс 108-116 Мемфис Гриззлис

Минносато Тембэруолвз 125-128 Нью-Орлэйн Паликанс

Детройт Пистонс 87-133 Чикаго Буллз

Денвер Наггетс 85-87 Лос Анжелес Клипперс