Үндсэн хууль батлагдсаны ойн өдөрт зориулсан хүчит 256 бөхийн барилдаан болно

O.Admin
2022-01-13

Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ой өнөөдөр тохиож байна. Ойн өдөрт зориулсан хүчит бөхийн барилдаан өнөөдөр 11:00 цагт Монгол бөхийн өргөөнд эхэлнэ.

Барилдаанд зодоглохоор Улсын гарьд М.Бадарч, Улсын заан Б.Соронзонболд, Улсын харцага Б.Цэдэнсодном, Улсын начин Н.Мустафа нарын улс, аймаг, сумын цолтой 256 бөх бүртгүүлжээ.

Бөхийн барилдаан үзэх иргэд вакцины гурав дахь тунд хамрагдсан байх шаардлагатайг анхааруулж байна.

Эх сурвалж: Монгол үндэсний бөхийн холбоо