Реал Мадрид супер цомын төлөө өрсөлдөхөөр шалгарч үлдлээ

O.Admin
2022-01-13

Испанийн супер цомын төлөөх тоглолт өнгөрсөн шөнө Барселона талбайдаа Реал Мадрид клубтэй тоглож 3-2 харьцаагаар Реал хожлоо. Улмаар аваргын төлөө өрсөлдөхөөр болсон бөгөөд Атлетико Мадрид болон Атлетик Билбао клубын хожсонтой нь тоглоно.

Тус тоглолтод Реалаас 25 минутад Винисиус Жуниор Бенземагийн дамжуулалтаар гоолдсон бол 72 минутад Бензема гоолдсон бол эсрэг багаас 41 минутад де Йонг, 83 минутад Фати нар гоолдож үндсэн цаг тэнцээгээр өндөрлөжээ. Улмаар нэмэлт цагт Реалаас 98 минутад Вальверде гоолдож багаа хожилд хөтөлжээ.