Брүүклин Нетс баг Бухнуудыг талбайд нь буулгаж авлаа

O.Admin
2022-01-13

NBA-ын талбайд есөн тоглолт боллоо. Чикаго Буллз талбайдаа Брүүклин Нетс багтай тоглож 138-112 харьцаагаар Нетс хожлоо. Улмаар 26 хожил 14 хожигдолтой болж дорнод бүсийн хоёрт бичигдэж байгаа бол Бухнууд 27 хожил, 12 хожигдолтой болж дорнод бүсийг тэргүүлж байна. Хоёр баг энэ улиралд гурван удаа таарч тоглох бөгөөд өмнөх хоёр тоглолтод Бухнууд хожоод байсан билээ

Тус тоглолтод Кевин Дурант 27 оноо, 9 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Жеймс Харден 25 оноо, 7 самбар, 16 дамжуулалт, Кайри Ирвинг 20 оноо, сэлгээнээс Патти Милс 21 оноог авчээ. Эсрэг багаас Зак Лавин 22 оноогоор багаа тэргүүлсэн бол Димар Дерөүзэн 19 оноог авчээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

  • Филадельфи 76 98 : 109 Шарлотт Хорнетс
  • Индиана Пэйсэрс 100 : 119 Бостон Селтикс
  • Вашингтон Уйзардс 112 : 106 Орландо Межик
  • Нью-Йорк Никс 108 : 85 Даллас Мавирекс
  • Атланта Хаукс 91 : 115 Майами Хит
  • Сан-Антонио Спөрс 124 : 128 Хьюстон Рокетс
  • Юта Жазз 91 : 111 Кливленд Кавалерс
  • Чикаго Буллз 112 : 138 Брүүклин Нетс
  • Сакраменто Кингс 125 : 116 Лос Анжелес Лейкерс