Жүдо бөхөөс зодог тайлсан М.Уранцэцэгийн гайхалтай барилдаанууд 

O.Admin
2022-01-16

Монгол Улсын гаьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар, Олимпын хүрэл, дэлхийн аваргын алт, мөнгө, хошой хүрэл медальт, жүдоч  М.Уранцэцэг шинэ оны өмнөхөн сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн шинэ контент болох “Гэргий” нэвтрүүлэгт оролцох үедээ жүдогийн спортоос зодог тайлж, тун удахгүй холимог тулааны UFC-д хүч үзнэ гэдгээ цухасхан дурдаад өнгөрсөн билээ. 

Тэгвэл шинэ оны дараа тэрбээр Хөдөлмөрийн баатар цолныхоо найрыг хийх үедээ индэр дээрээс албан ёсоор зодог тайлж буйгаа мэдэгдэж, тулааны спортын аварга болоод эргэж ирнэ хэмээсэн байна. Тэрбээр, алдарт тулаанч Хабиб Нурмагомедовын багтай гэрээ хийсэн аж. Ясны тамирчин хүний гайхалтай ур чадварыг үзүүлж, тив дэлхийд Монгол Улсын нэрийг олонтай дуудуулж, жүдогийн татами дээр хэвтээ барилдааны хатан хаан хэмээн цоллуулж байсан эрхэм гавьяатын гайхалтай уран барилдаан бүхий бичлэгийг уншигч танд хүргэе.