Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ качигоши хийлээ

O.Admin
2022-01-18

Сүмогийн холбоогийн нэгдүгээр сарын барилдаан буюу хацү башёгийн ес дэх өдрийн барилдаан болж өнгөрлөө.

Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өчигдөр маэгаширагийн 4-өөс барилдаж байгаа Хокүтофүжитэй барилдаж давсан байна. Улмаар найман дахь учраа бөхөө өвдөг шороодуулж качигоши хийжээ. Тэрбээр өнөөдөр маэгаширагийн 5-аас барилдаж байгаа Оношотой барилдана.

Макүүчи зиндаа:

Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 8-1

М-1 Кирибаяама Б.Лхагвасүрэн 3-6

М-2 Ичиножо А.Ичинноров 5-4

М-3 Тамаваши Б.Мөнх-Оргил 6-3

М-5 Чиёошома Г.Мөнхсайхан 4-5

М-6 Хошорюү С.Бямбасүрэн 6-3