Голдэн Стэйт Уорриорс талбайдаа Мемфис Гриззлисыг бутниргэлээ

O.Admin
2022-05-08

NBA-ын талбайд плэйоффын хоёр тоглолт боллоо. Өнөөдрийн сүүлийн тоглолт Голдэн Стэйт Уорриорс талбайдаа Мемфис Гриззлис багтай цувралын гурав дахь тоглолтыг хийлээ. Уорриорс тоглолтын эхнээс тэргүүлж эхэлсэн бөгөөд 112-142 харьцаагаар бутниргэжээ.

Улмаар цуврал 2-1 харьцаагаар Уорриорс тэргүүлж байгаа бол цувралын дөрөв дэх тоглолт Уорриорсын талбайд тавдугаар сарын 10-ны өглөө болно.

Тус тоглолтод Стифэн Көрри 30 оноогоор багаа тэргүүлсэн бол Жордан Пүүл сэлгээнээс 27 оноо, Клэй Томпсон 21 оноог авчээ. Эсрэг багаас Жа Морант 34 оноог авлаа.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

  • Бостон Селтикс 101-103 Милоуки Багс (Цуврал 1-2 харьцаагаар Багс тэргүүлж байгаа)
  • Мемфис Гриззлис 101-106 Голдэн Стэйт Уорриорс (Цуврал 1-2 харьцаагаар  Уорриорс тэргүүлж байгаа)