Даллас Мавирекс талбайдаа хожиж, цувралыг тэнцүүллээ

O.Admin
2022-05-09

NBA-ын талбайд плэйоффын хоёр тоглолт боллоо. Эхний тоглолт Даллас Мавирекс талбайдаа Финикс Санс багтай цувралын дөрөв дэх тоглолтыг хийлээ. Эхний үед 12 онооны тэргүүллийг Мавирекс авч чадсан бол хоёр болон гуравдугаар үед онооны зөрүү гурван оноогоор ойртжээ. Шийдвэрлэх үед оноог ойртуулахгүй байж чадсанаар 101-111 харьцаагаар Мавирекс хожлоо.

Улмаар 2-2 харьцаагаар цуврал тэнцсэн бол цувралын тав дахь тоглолт Сансын талбайд тавдугаар сарын 11-ны өглөө болно.

Тус тоглолтод Лука Дончич 26 оноо, 7 самбар, 11 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Дориан Финни Смит 24 оноо, 8 самбар, Жэйлон Брансон 18 оноог авчээ. Эсрэг багаас Девин Бүүкер 35 оноогоор бүх тоглогчдыг тэргүүлсэн бол Жей Граудер 15 оноог авсан бол Крис Пол 5 оноог авчээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

  • Миами Хит 108-116 Филадельфи 76 (Цувралыг 2-2 харьцаагаар тэнцлээ)
  • Финикс Санс 101-111 Даллас Мавирекс (Цувралыг 2-2 харьцаагаар тэнцлээ)