Бостон Селтикс хожиж, цувралыг тэнцүүллээ

O.Admin
2022-05-20

NBA-ын дорнод бүсийн аваргын төлөөх цувралын хоёр тоглолт өнөөдөр боллоо. Тус тоглолт Миами Хит талбайдаа Бостон Селтикс багтай тоглож 127-102 харьцаагаар хожиж цувралыг тэнцүүллээ. Тоглолтын эхлэлийг Селтикс муу тавьсан ч эхний үеийн төгсгөлийг сайн хийснээр тэргүүллийг авч улмаар тэргүүллэ алдалгүй явсаар хожсон байна.

Тус тоглолтод Жэйсон Тэйтум 27 оноо, 5 самбар, 5 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Жэйлон Браун 24 оноо, 8 самбар, Маркус Смарт 24 оноо, 9 самбар, 12 дамжуулалтыг гүйцэтгэжээ. Эсрэг багаас Жимми Батлер 29 оноогоор бүх тоглогчдыг тэргүүлсэн бол сэлгээнээс Виктор Олидипо 14, Габи Винцэнт 14 оноог авчээ. 

Хоёр багийн дараагийн тоглолт Селтикс талбайд болох бөгөөд тус тоглолт нөгөөдөр буюу тавдугаар сарын 22-ны өглөө болно.