Голдэн Стэйт Уорриорс талбайдаа эхний хоёр хожлоо байгууллаа

O.Admin
2022-05-21

NBA-ын өрнөд бүсийн аваргын төлөөх цувралын хоёр тоглолт өнөөдөр боллоо. Голдэн Стэйт Уорриорс талбайдаа Даллас Мавирекс багтай тоглож 117-126 харьцаагаар хожигдлоо. Тоглолтын эхний хагаст 12 оноогоор хожигдож байсан ч гуравдугаар үед зочин багт 13 оноог алдаж өөрсдөө 25 оноог авснаар оноог тэнцүүлж дуусгасан юм. Шийдвэрлэх үед тэргүүлж явсаар 117-126 харьцаагаар хожлоо.

Улмаар цувралыг 0-2 харьцаагаар тэргүүлж байгаа бол цувралын гурав дахь тоглолт талбай солигдож бөгөөд Даллас Мавирексийн талбайд тавдугаар сарын 23-ны өглөө болно.

Тус тоглолтод Стифэн Көрри 32 оноо, 8 самбар, 5 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Эндрью Уйггинс 16 оноо, сэлгээнээс Жордан Пүүл 23 оноо, Каван Лүүний 21 оноо, 12 самбараас бөмбөг авчээ. Эсрэг багаас Лука Дончич 42 оноо, 5 самбар, 8 дамжуулалтаар бүх тоглогчдыг тэргүүлсэн бол Жэйлон Брансон 31 оноо, Рэйжи Буллок 21 оноог авсан ч бусад тоглогчид нь хангалтгүй тоглолтыг үзүүлжээ.