Даллас Мавирекс хожиж, цувралыг 3-1 болгож ойртууллаа

O.Admin
2022-05-25

NBA-ын өрнөд бүсийн аваргын төлөөх цувралын дөрөв дэх тоглолт өнөөдөр боллоо. Хожигдох эрхгүй Даллас Мавирекс баг талбайдаа Голдэн Стэйт Уорриорс багийг хүлээн авч тоглож 109-119 харьцаагаар хожиж, цувралыг 3-1 болгож ойртууллаа. Тэд эхний хагаст 15 оноогоор тэргүүлсэн бол гуравдугаар үед онооны зөрүүг холдуулж 29-д хүргээд байсан юм. Харин шийдвэрлэх үед эргэн ирж онооны зөрүүг найм болгож ойртуулсан чадсан байна.

Тус тоглолтод Лука Дончич 20 оноо, 14 самбар, 9 дамжуулалт, 2 таслалт, 2 хаалтаар багаа тэргүүлсэн бол Дони Финнэй Смит 12 оноо, Рейжи Буллок 18 оноогоор тусалжээ. Эсрэг багаас Стифэн Көрри 20 оноо, 5 самбар, 8 дамжуулалт, сэлгээнээс Жонатон Куминга 17 оноог авчээ. Хоёр багийн цувралыг тав дахь тоглолт Уорриорсын талбайд нөгөөдөр буюу тавдугаар сарын 27-ны өглөө болно.