Английн премьер лиг шинэ улирлын “хөшиг”-өө нээнэ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-08-10

Дэлхийн хамгийн шилдэг лиг болох Английн премьер лигийн 2018-2019 оны улирал өнөөдөр эхэлнэ. Шинэ улирлын эхний тоглолтыг алдарт “Манчестер Юнайтед” клуб талбайдаа “Лестер”-ийг хүлээж авч, хийх гэж байна. Энэхүү тоглолт Улаанбаатарын цагаар өнөө шөнө 04:00 цагаас эхлэх юм. 

Мэдээж тоглолтын гол фоварит нь “Манчестер Юнайтед”. “Лестер” клуб “Олд траффорд” цэнгэлдэхэд зочилсон лигийн сүүлийн 8 тоглолтынхоо 7-д нь хожигдож, ердөө гурван гоол л оруулж чадсан юм.

Бусад тоглолтын хуваарь

11-ний бямба гараг

Ньюкасл-Тоттенхэм 20:30 цагаас

Борнмут-Кардиф 23:00 цагаас

Фулхэм-Кристал палас 23:00 цагаас

Хаддерсфилд-Челси  23:00 цагаас

Ватфорд-Брайтон 23:00 цагаас

12-ны ням гараг

Волверхэмптон-Эвертон 01:30 цагаас

Ливерпүүл-Вест Хэм 21:30 цагаас

Саутхэмптон-Бөрнли 21:30 цагаас

Арсенал-Манчестер Сити 00:00 цагаас