Бостон Селтикс аваргын гурав дахь цувралд ялж, цувралыг тэргүүлж эхэллээ

O.Admin
2022-06-09

NBA-ын аваргын цомын төлөөх цувралын гурав дахь тоглолт боллоо. Тус цуврал Бостон Селтикс талбайдаа Голдэн Стэйт Уорриорс багтай хийсэн бөгөөд 100-116 харьцаагаар Селтикс хожлоо. Тоглолтын эхний хагасыг 13 оноогоор Уорриорс хожигдож дуусгасан бол гуравдугаар үед гайхалтай эргэн ирэлтийг хийж оноогоор илүү гарсан ч үеийн төгсгөлийг тааруухан хийснээр оноон зөрүү тав болж дуусчээ. Харин шийдвэрлэх үед Селтикс илт илүүрхэж 23 оноог авсан бол эсрэг багтаа 11 оноог алдсан байна.

Улмаар цувралын 1-2 харьцаагаар тэргүүлж эхэлсэн бөгөөд цувралын дөрөв дэх тоглолт баасан гарагт буюу зургадугаар сарын 11-ний өглөө болно.

Тус тоглолтод Жэйлон Браун 27 оноо, 9 самбар, 5 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Маркус Смарт 24 оноо, 7 самбар, 5 дамжуулалт, Жэйсон Тэйтум 26 оноо, 6 самбар, 9 дамжуулалтыг гүйцэтгэжээ. Эсрэг багаас Стифэн Көрри 31 оноогоор багаа тэргүүлсэн бол Клэй Томпсон 25 оноо, Эндрью Уйггисн 18 оноог авчээ.