Өсвөрийн охид Хонконг болон Малайзыг хожиж хэсгээс гарах болзлоо хангалаа

O.Admin
2022-09-07

18 хүртэлх насны эмэгтэйчүүдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Энэтхэг улсад өчигдөр эхэлсэн. Тэмцээний "B" зэрэглэлд Монголын шигшээ баг анх удаа оролцож байгаа ба хоёр дахь тоглолтоо өнөөдөр хийлээ.

Өсвөрийн шигшээ баг өнөөдөр Малайзтай тоглож 72-57 харьцаагаар хожлоо. Тэд өчигдөр Хонконгийн шигшээ багийг 37-68 харьцаагаар илүүрхэн хожсон юм.

Малайзын эсрэг Н.Нямжав 22 оноо, 11 самбар, А.Хонгорзул 10 оноо, 15 самбар авч double-double хийснээр багаа тэргүүллээ.

"B" зэрэглэлийн тэмцээнд найман баг хоёр хэсэгт хуваагдан оролцож байгаа ба Монголын шигшээ баг "B" хэсэгт Хонконг, Малайз, Йорданы шигшээ багуудтай таарсан.

Малайзын шигшээ баг өчигдөр Йорданд 36-40 харьцаагаар хожигдсон ба Йордан өнөөдөр Хонконгийн багт 41-43 харьцаагаар хожигдсон юм.

Монголын шигшээ баг хэсгийн шатны сүүлийн тоглолтоо маргааш 20:30 цагаас Йорданы шигшээ багтай хийнэ.