Бодис, давс ачсан зориулалтын техникүүд зам замдаа гарлаа

O.Admin
2022-11-24

 

"Хот тохижилтын газар" ОНӨААТҮГ -ын давс, бодис цацдаг зориуллатын дөрвөн автомашин Хан-Уул дүүрэг- Ханбогд, Зайсан, Нисэхийн тойрог мөн СХД- Хөтөл, Баянхошуу, БЗД- Шар хад, Монель гэсэн байршилд ажил үйлчилгээндээ гарахаар зогсож байна. Авто баазын 13 бодисны автомашин болон зам цэвэрлэгээний, шүүрний 12 машин бэлэн байдалд байна.

Нийтдээ  31 тонн бодис ачин зогсож байгаа бөгөөд авто баазаас давс, бодисны тээвэрлэлт хариуцсан авто замууд руу гарч байгаа аж.

Улаанбаатар хот орчимд арвандүгээр сарын 24, 27, 28-нд цас орж, 28-наас ирэх сарын 01-ний өдрүүдэд хүйтний эрч эрс чангарч, шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -39...-41 градус, бусад хэсгээр - 32...-34 градус, өдөртөө-23...-25 градус хүйтэн байх төлөвтэй байна. Одоогийн байдлаар Сонгино-Яармаг болон Орбит- Баянхошуу баруун талаас 16.00 цагаас эхлэн цас орж эхэлсэн тул хариуцсан авто замууд руу бодис, давс ачсан зориулалтын техникүүд зам замдаа гарлаа.