Мороко хүчирхэг Бельгийн багийг буулгаж авлаа

O.Admin
2022-11-28

Хөлбөмбөгийн ДАШТ Катарт үргэлжилж байгаа билээ. Өнгөрсөн шөнө F хэсгийн тоглолтууд болсон бөгөөд Тус хэсэгт Мороко, Хорват, Бельги, Канадын багууд орсон билээ.

Мороко өнгөрсөн шөнө Бельгийн хүчирхэг багтай тоглож 0-2 харьцаагаар Мороко хожлоо. Тус тоглолтын салхийг 73 минутад Абделхамид Сабири чөлөөт цохилтоос гоол орууллаа. Хожигдож эхэлсэн Бельги сэлгээ оруулж тоглолтоо өөрчлөхийг оролдсон ч сөрөг довтолгоогоор 90-2 минутад Закари Абоухлал гоолдлоо.

Харин энэ хэсгийн нөгөө тоглолт Хорват болон Канадын тоглолт болж 4-1 харьцаагаар Хорват хожлоо. Тус тоглолтын салхийг Алфонзо Дэвис байсан бөгөөд Тажон Бюкананы баруун жигүүрээс өгсөн бөмбөгийг мөргөж нээсэн ч хариу гоолыг 36 минутад Андрей Крамарич тэнцүүлсэн юм. Улмаар дахин 70 минутад гоолдсон бол 44 минутад Марко Ливаяа, 90+4 минутад Ловро Маер гоол оруулж тоглолт өндөрлөсөн.

Улмаар хэсгийг Хорват 4 оноотойгоор тэргүүлж байгаа бол Мороко мөн адил дөрвөн оноотойгоор тэдний араас бичигдэж байна. Харин Канадын шигшээ сүүлийн тоглолтоо хийгээд нутаг буцахаар боллоо.

Мороко хэсгийн сүүлийн тоглолт арванхоёрдугаар сарын 01-ний пүрэв гарагт шөнийн 23:00 цагт Канадын Улсын багтай тоглох бол Хорват баг арванхоёрдугаар сарын 01-ний пүрэв гарагт шөнийн 23:00 цагт Бельги Улсын багтай тоглоно.