Кикбоксын тамирчин Ч.Шижир-Эрдэнэ Хөдөлмөрийн хүндэт медаль хүртлээ

O.Admin
2022-11-28

Монгол Улсын Кикбоксын тамирчин, ОУХМ Чулуунбаатарын Шижир-Эрдэнэ нь 1989 онд  Дундговь аймагт төрсөн.

Тэрбээр анх 2007 оноос эхлэн Кикбоксын спортоор хичээллэж эхлэсэн бөгөөд эх орондоо төдийгүй тив дэлхий, олон улсад өндөр амжилт гаргасан манай улсын шилдэг тулаанч юм.

Түүний хувьд 2014 оноос Канад улсад сурч, ажиллаж, амьдарч байна. Одоогоор Канад улсад мэргэжлийн муай тай бокс болон Кикбоксын найман тулаан хийж, наймууланд нь ялалт байгуулаад байна. Түүний хөдөлмөрийг үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн хүндэт медаль хүртээжээ. 

 

 Амжилтууд:

Азийн тулааны спортын наадамд - Тайланд улс Бангконг хот (2009 он)

Монгол улсын Кикбоксын аварга , Алтан медал (2010 он)

 Дэлхийн цомын аварга Алтан медал - Австри улс Инсбург хот (2010 он)

Монгол улсын Кикбокс болон Мутай боксын 60кг жингийн Аварга, Алтан медал (2011 он)

Мутай боксын ДАШТ Мөнгөн медал - Тайланд улс Бангконг хот. (2011 он)

Кикбоксын ДАШТ Мөнгөн медал - Грек улс (2012 он)

 Канад Улсын Муайтай боксын мэргэжлийн Аварга, бүсний эзэн. 66кг жинд (2019 он)

 Канад улсын Муайтай боксын мэргэжлийн Аварга, бүсний эзэн 63кг жинд (2019 он)

 WKA холбооны Канад улсын Кикбоксын Аваргын бүсний эзэн 66кг (2019 он)

WKA – Холбооны 63 кг жингийн Аварга, Бүсний эзэн - Канад улс (2022 он)

 Кикбоксын ДАШТ- ны Мөнгөн медал - Турк улс Анаталяа хот (2022 он)