Англи бутниргэж, Америк Ираны багийг хожиж хэсгээсээ гарлаа

O.Admin
2022-11-30

“Катар-2022” хөлбөмбөгийн ДАШТ-ий хэсгийн сүүлийн тоглолтууд өнгөрсөн шөнөөс эхэллээ. B хэсгийн сүүлийн тоглолт болсон бөгөөд тус хэсэгт Англи, Америк, Иран, Уэльс гэсэн багууд орсон юм.

Хэсгийг тэргүүлж байгаа Англи болон хэсгийн сүүлд бичигдэж байгаа Уэльс багууд тоглож 3-0 харьцаагаар Англи хожлоо. Тоглолтын салхийг Рэшфорд 50 минутад нээсэн бол үүнээс нэг минутын дараа буюу 51 минутад Фоден гоолджээ. Улмаар эцсийн цэгийг дахин Рэшфорд 68 минутад оруулж хэсгийг 7 оноогоор тэргүүлэх нь тодорхой болжээ.

Харин энэ хэсгийн нөгөө тоглолт Америк болон Ираны багуудын хооронд болжээ. Иран тэнцэхэд хангалттай байсан бол Америк заавал хожиж байж шөвгийн 16-д шалгарах байв. Гэвч 38 минутад Америкаас Кристиан Пулисик баруун жигүүрийн хамгаалагч Сержинио Дестийн дамжуулалтаар гоол оруулж тоглолтыг 1-0 харьцаагаар тэргүүлж эхэлсэн юм. Улмаар энэ тэргүүллээ хадгалж чадсанаар Америк хэсгээсээ гарлаа.

Тус хэсгийг Англи тэргүүлж Сенегалын багтай шөвгийн 16-д арванхоёрдугаар сарын 5-ны даваа гарагийн шөнө 03:00 цагт тоглох бол Америк А хэсгийг тэргүүлсэн Нидерландын багтай шөвгийн 16-д арванхоёрдугаар сарын 3-ны бямба гарагийн орой 23:00 цагт тоглоно.