“Барселона” шөвгийн 16-д үлдлээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-12-05

Испанийн цомын тэмцээний 1/16 шигшээн хариу тоглолтууд болж байгаа билээ. Өнгөрсөн шөнө Каталоны алдарт “Барселона” клуб талбайдаа доод лигийн “Культураль Леонеса” багийг хүлээж авч, 4:1-ээр буулгаж авлаа.

Ингэснээр хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 5:1-ээр хожиж, шөвгийн 16-д шалгарч үлдлээ. Энэ удаагийн тоглолтын 18 дахь минутад Мунир тооны харьцааг нээж, Денис Суарез 26, 70 дахь минутад дубль хийжээ. Түүний дунд Малком 43 дахь минутад нэг гоол нэмэрлэсэн байна.  Зочин багаас 54 дэх минутад Хосеп Сенье нэг гоол оруулжээ.