Клопп "Ливерпүүл"-ийн хамтаар Британийн 32 багийг хожлоо

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-12-21

Английн премьер лигийн 18 дугаар тойргийн хүрээнд "Ливерпүүл" клуб "Вулверхэмптон"-ыг талбайд нь 0:2-оор хожсон билээ. Тэгвэл 2015 оны аравдугаар сард Герман мэргэжилтэн Юрген Клопп Мерсисайдын багийн дасгалжуулагчаар ажиллаж эхэлснээс хойш Английн 32 клубыг хожжээ.

"Вулверхэмптон" Клопп "Ливерпүүл"-ийн хамтаар хожиж буй 32 дахь баг болж байгаа юм.  Дашрамд дурьдахад, 2017 оны нэгдүгээр сард Английн цомын тэмцээнд "Ливерпүүл" клуб "Вулверхэмптон"-д 2:1-ээр хожигдож байсан билээ.