Стифэн Көрри 42 оноог авч багаа тэргүүллээ

Б.ГАНЗОРИГ
2018-12-23

Голдэн Стэйт Уорриорс талбай дээрээ Лос Анжелес Клипперс багтай тоглож эцсийн мөчид Уорриорс 129-127 харьцаагаар хожлоо. Ийнхүү хожсоноор 23 хожил, 11 хожигдолтойгоор өрнөд бүсийн 2-рт бичигдэж байгаа бол Клипперс 19 хожил, 14 хожигдолтойгоор 6-р бичигдэж банйа.

Тус тоглолтод Кэвин Дурант 35 оноо, 12 самбар, 5 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Стифэн Көрри 42 оноо, 6 самбараас бөмбөг авчээ. Харин эсрэг багаас Харрис 32 оноог авлаа.