Агуэро сүүлийн 7 тоглолтод 10 гоол орууллаа

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-02-20

Аваргуудын лигийн 1/8 шигшээн эхний тоглолтоо “Манчестер Сити” клуб Германы “Шальке”-гийн талбайд зочилж, 2:3-аар хожсон билээ. Энэ тоглолтод Агуэро нэг гоол оруулсан юм.  Ингэснээр тэрбээр Аваргуудын лигийн 34 дэх гоолоо оруулж, энэ тэмцээнд хамгийн олон гоол оруулсан Европын бус тоглогчдын гуравдугаарт бичигдэж байна.

Түүнээс гадна, Эдинсон Каванитай зэрэгцэж ирлээ. Зөвхөн Месси /106/, Дрогба /44/ хоёр л түүнээс олон гоол оруулсан юм. Мөн Агуэро сүүлийн 7 тоглолтод 10 гоол орууллаа.