Таеквондогийн иж бүрэн дэвжээ, хэрэгсэл материал бэлэглэжээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-04-15

Байгаль орчин, Аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат болон Монголын Таеквондогийн холбооны Тэргүүн дэд Ерөнхийлөгч Б.Онон нар Монголын Таеквондогийн холбооны салбар холбоо, Увс аймгийн таеквондогийн холбоонд Таеквондогийн иж бүрэн дэвжээ бэлэглэжээ. 

Мөн Ховд аймгийн таеквондогийн клубт таеквондогийн хэрэгсэл, материалыг бэлэг болгон гардуулж өгсөн байна. Дэвжээ, хэрэгсэл материал гардуулж өгөх үеэр Увс, Ховд аймгийн таеквондгийн холбоо, клуб Алс баруун хязгаарт таеквондогийн спорт хөгжих боломжийг олгож буйд талархаж буйгаа илэрхийллээ.