Бразилын шигшээ 7:0-ээр бутниргэлээ

O.Admin
2019-06-09

Европын аваргын урьдчилсан шатны тэмцээн, “Үндэстнүүдийн цом”-ын медалийн төлөөх тоглолтууд болсон энэ өдрүүдэд бусад тивийн улсын шигшээ багууд нөхөрсөг тоглолт хийж, чансаагаа шалгаж байгаа билээ. Өнгөрсөн шөнө Бразилын хүчирхэг шигшээ баг талбайдаа Гондурасыг хүлээж авч, 7:0-ээр бутниргэлээ.

Тоглолтын 6, 47 дахь минутад Габриэл Жесүс дубль хийсэн. Харин Тиаго Сильва 13 дахь минутад нэг оруулсан бол Коутиньо 37 дахь минутад торгуулийн цохилтоос гоолдсон. Үлдсэн гурван гоолыг Нерес 56, Фирмино 65, Ришарлисон 70 дахь минутад оруулсан юм.