ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Гурван хүүхдээ төөрүүлж хаяад зугтжээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-12-02

Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс “Илрүүлэлт” нэгдсэн арга хэмжээг дүүргийн хэмжээнд явуулснаар нэг айлын 3-9 насны гурван хүүхдийг эзэнгүй төөрүүлж орхисон байсныг илрүүлжээ.

Эцэг, эхийг нь одоог хүртэл эрэн сурвалжилсаар байгаа бөгөөд хүүхдүүдийг эрүүл мэндийн шалтгааны улмаас улсын асрамжийн газар хүлээж авах боломжгүй гэдгээ хэлсэн байна. Учир нь хамгийн бага нь болох гурван настай охин төрөлхийн рахиттай, мөн хоол тэжээлийн дутагдлын улмаас сульдсан, хөл дээрээ тогтож чадахгүй байдалтай байгаа бол таван настай эгч нь ч мөн адил шалтгаантай байжээ. Дээрх хүүхдүүдийг хаясан эцэг, эх хоёр өмнө нь мөн л эзэнгүй айлд хүүхдүүдээ орхиж явж байжээ.

Өнгөрөгч оны хавар мөн л эзэнгүй айлд орхиод явсныхаа дараа ээж нь болох Б гэгч ирж авч байжээ. Тэд Сэлэнгэ аймгийн харьяат юм байна.