ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

"Дөрвөн хүний биеийн байдал хүндэвтэр байна"  

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-07-29

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "өчигдөр  ХӨСҮТ, Дархан-Уул, ЗӨСҮТ-д 630 хүний сорьцод шинжилгээ хийлээ. Үүнээс 628 хүний сорьцод халдвар илрээгүй. Хоёр хүний давтан шинжилгээний сорьцоос коронавирус илэрлээ. Энэ хоёр хүн нь тусгаарлалт, ажиглалтад байсан 50, 14 настай эмэгтэй хүмүүс юм. Ингээд Монгол Улсад коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол 291 болж, үүнээс 225 хүнийг эдгэрүүлж дараа, дараагийн шатны эмчилгээнд шилжүүлсэн байна.  Эмчилгээнд 66 хүн байгаагаас 62 нь хөнгөн, дөрвөн хүний биеийн байдал хүндэвтэр байна" гэлээ.