Сүмо бөхийн Харү башё буюу гуравдугаар сарын тэмцээний 13 дахь өдрийн барилдаан өчигдөр боллоо.
Сүмод идэвхтэй барилдаж буй цорын ганц ёкозүна Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ гэмтлийн улмаас зургаа дахь өдрөөс башёг орхисон.
Комүсүби Хошорюү С.Бямбасүрэн маэгаширагийн 2-оос барилдах Ичиножо А.Ичинноровтой барилдаж өвдөг шорооджээ. Улмаар зургаан даваа долоон унаатай болсон бол Ичиножо есөн даваа дөрвөн унаатай болжээ. Өнөөдөр Хошорюү маэгаширагийн 4-өөс барилдах Эндотой барилдах бол Ичиножо маэгаширагийн 1-ээс барилдах Даэйшотой барилдана.
Маэгаширагийн 2-оос барилдах Тамаваши Б.Мөнх-Оргил өчигдөр маэгаширагийн 6-ээс барилдах Хокүтофүжитэй барилдаж өвдөг шорооджээ. Улмаар зургаан даваа долоон унаатай болжээ. Өнөөдөр түүний өрсөлдөгч маэгаширагийн 3-аас барилдах Оношотой барилдана.
Маэгаширагийн 4-өөс барилдах Кирибаяама Б.Лхагвасүрэн маэгаширагийн 15-аас барилдах Точиношинтэй барилдаж даслаа. Улмаар есөн даваа дөрвөн унаатай болжээ. Тэрбээр өнөөдөр маэгаширагийн 9-өөс барилдах Тобизарүтэй барилдана.
Өчигдөр башёг тэргүүлэгч маэгаширагийн 7-оос барилдах Такаясү нэг унаатайгаар башёг тэргүүлж байгаа бол секиваки Вакатакакаге хоёр унаатайгаар араас нь нэхэж байна.
Харү башёд Монголын зургаан бөх барилдана. Үүнд:
- Ёкозүна Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ 3-3 гэмтсэн
- Комүсүби Хошорюү С.Бямбасүрэн 6-7
- Маэгашира 2 Ичиножо А.Ичинноров 9-4
- Маэгашира 2 Тамаваши Б.Мөнх-Оргил 6-7
- Маэгашира 4 Кирибаяама Б.Лхагвасүрэн 9-4
- Маэгашира 8 Чиёошома Г.Мөнхсайхан 5-8