Сүмо бөхийн Харү башё буюу гуравдугаар сарын тэмцээний 15 буюу сүүлийн өдрийн барилдаан өчигдөр боллоо.
Сүмод идэвхтэй барилдаж буй цорын ганц ёкозүна Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ гэмтлийн улмаас зургаа дахь өдрөөс башёг орхисон бөгөөд башёг тэргүүлэгч маэгаширагийн 7-оос барилдах Такаясү, секиваки Вакатакакаге хоёр унаатайгаар башёг тэргүүлж байсан бөгөөд хоёр бөх хоюул өрсөлдөгчдөө өвдөг шороодсоноор дахин барилдаан хийж Вакатакакаге давж түрүүлжээ.
Комүсүби Хошорюү С.Бямбасүрэн мамаэгширагийн 6-аас барилдаж байгаа Котоновакатай барилдаж давжээ. Улмаар найм даваа долоон унаатай болсон болж качигоши хийжээ
Маэгаширагийн 2-оос барилдаж байгаа Ичиножо А.Ичинноров маэгаширагийн 9-өөс барилдаж байгаа Тобизарүтэй өвдөг шорооджээ. Улмаар есөн даваа зургаан унаатай болсон байна.
Маэгаширагийн 2-оос барилдах Тамаваши Б.Мөнх-Оргил өчигдөр маэгаширагийн 4-өөс барилдаж байгаа Эндотой өвдөг шорооджээ. Улмаар долоон даваа найман унаатай болж ирэх башёд доошоо уруудаж барилдахаар боллоо
Маэгаширагийн 4-өөс барилдах Кирибаяама Б.Лхагвасүрэн маэгаширагийн 12-оос барилдах Котоэкотой давжээ. Улмаар 10 даваа таван унаатай болжээ.
Харү башёд Монголын зургаан бөх барилдана. Үүнд:
- Ёкозүна Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ 3-3 гэмтсэн
- Комүсүби Хошорюү С.Бямбасүрэн 8-7
- Маэгашира 2 Ичиножо А.Ичинноров 9-6
- Маэгашира 2 Тамаваши Б.Мөнх-Оргил 7-8
- Маэгашира 4 Кирибаяама Б.Лхагвасүрэн 10-5
- Маэгашира 8 Чиёошома Г.Мөнхсайхан 5-10