ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ОХУ-ын халдлагад өртсөний дараа Запорожжийн цөмийн станц унав

O.Admin
2023-05-23

Украины төрийн өмчит эрчим хүч үйлдвэрлэгч "Энергоатом" компани Даваа гарагт Запорожжийн атомын цахилгаан станцын саатал нь Оросууд гадаад цахилгааны шугамыг буудсантай холбоотой хэмээн  мэдэгдлээ.

Одоо Москвагийн мэдэлд байгаа Запорожье атомын станцыг эрчим хүчээр хангадаг Украйны Днепровскийн цахилгаан дамжуулах шугам Оросын буудлагад өртсөний дараа тасарсан гэж "Энергоатом" Telegram мессежийн аппликейшн дээр мэдээлсэ байна.

Украины төрийн өмчит эрчим хүч үйлдвэрлэгч “Энергоатом” компани өчигдөр буюу Даваа гарагт Запорожье атомын станцыг зогсолтын горимд шилжүүлж, яаралтай цахилгаан хангамжид шилжүүлжээ.

Украины Запорожье мужийн захирагч Юрий Малашко Запорожье хотын нэгэн байгууламжид эрчим хүчний системийн хэт ачааллаас болж гал гарсан хэмээн ярьжээ.

 

Эх сурвалж: CGTN

Н.Батзаяа