ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Дэлхийн хамгийн үнэтэй зайрмаг 6400 долларын үнэтэй

O.Admin
2023-05-23

Дэлхийн хамгийн үнэтэй зайрмагийг японы шоколадны Cellato брэнд бүтээж, геннисийн номонд бүртгүүлжээ. Энэхүү зайрмагийг японоор "цагаан шөнө" гэж нэрлэдэг бөгөөд одоогоор 880 мянган иен буюу 6380 доллараар үнэлэгдэж, дэлхийн хамгийн үнэтэй зайрмаг гэж албан ёсоор Гиннесийн номонд бичигджээ. Японы зайрмагны Cellato брэнд цахим хуудаснаа цагаан үдшийг желато гэж нэрлэсэн бөгөөд энэ нэр нь Итали гаралтай болохыг илтгэж байгаа аж.

Италийн хамгийн шилдэг цагаан трюфельд тооцогддог Албагаас гаралтай энэхүү орц найрлага нь нэг кг нь хоёр сая иен буюу 14,500 ам.долларт хүрнэ гэж өнгөрсөн долоо хоногт Гиннесийн дээд амжилтын вэбсайтын нийтлэлд дурдсан байна. Зайрмагны оройг идэж болох алтан навч, хоёр төрлийн бяслаг, саке хийх явцад гаргаж авсан зуурмаг маягийн орц болох “Сакекасу” агуулсан байна.

Гиннесийн дээд амжилтын номонд тус компанийн төлөөлөгч хэлэхдээ "Бид энэхүү зайрмагны орц найрлагыг гаргаж авахын тулд 1.5 гаруй жил зарцуулсан. Энэ өвөрмөц амтыг олж авахын тулд маш их туршилт хийсэн" хэмээн ярьжээ. Мөн тус компани нь Италийн орц найрлага болон Японы уламжлалт хоолны амтыг шингээсэн бүтээгдэхүүн гаргаж авахыг зорьж байгаа аж.

Эх сурвалж: CGTN

Н.Батзаяа