ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна

O.Admin
2024-01-19

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Дундговь, Дорноговийн нутгаар ахиухан хэмжээний цас орж, Дундговийн өмнөд, Өмнөговийн зүүн, Дорноговийн баруун хэсгээр цасан шуурга шуурна.

Малч­ид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын ихэнх нутгаар цас үргэлжлэн орж, цасан шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам даваа, гүвээ хаагдаж, халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.

2024 оны нэгдүгээр сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Хур тунадас: Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төв болон говийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Ихэнх нутгаар хойноос секундэд 4-9 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр 26-31 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр 20-25 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 10-15 хэм, бусад нутгаар 15-20 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орно. Салхи хойноос секундэд 4-9 метр. 15-17 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орно. Салхи хойноос секундэд 5-10 метр. 18-20 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орно. Салхи хойноос секундэд 4-9 метр. 17-19 хэм хүйтэн байна.

2024 оны нэгдүгээр сарын 20-ноос 2024 оны нэгдүгээр сарын 24-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

20-нд баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн аймгуудын нутгийн өмнөд болон зүүн хэсэг, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 21-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас, 22-нд Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар ялимгүй цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, 20-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 39-44 хэм, өдөртөө 27-32 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 22-27 хэм, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 10-15 хэм, бусад нутгаар шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 16-21 хэм хүйтэн байна.