ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Монголын анхны хурдан тэмээний алдарт уяач Өмнөговь аймгаас төржээ

O.Admin
2024-01-23

Монголын тэмээн соёл уралдааны холбооны тэргүүн, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж болон тэмээн соёлыг түгээн дэлгэрүүлдэг тус холбооны зүгээс улсын алдарт уяач цолыг хурдан тэмээ уяж сойдог уяачдад олгох саналыг уламжилж байсан билээ.

Тэгвэл тус санаачилга бодит биеллээ олж Өмнөговь аймгийн Баяндалай сумын Наран багийн Аймгийн тэргүүн уяач Мөнхтуулын Мөнхбаян хурдан тэмээ уяж сойн уралдуулсан амжилтаараа Монгол улсын Алдарт уяач хэмээх эрхэм цолыг анхлан хүртлээ.

Цолыг Баянхонгор аймагт зохион байгуулагдаж байгаа Тэмээчдийн улсын зөвлөгөөний үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар гардуулсан байна. Алдарт уяач М.Мөнхбаян нь улсын чанартай тэмээний уралдаанаас найман түрүү, хоёр айраг, аймаг бүсийн чанартай наадмаас 10 түрүү, дөрвөн айраг тус тус хүртсэн амжилт үзүүлсэн байна.

Баянхонгор аймагт болж буй Тэмээчдийн улсын зөвлөгөөнд Өмнөговь аймгаас ХХААГ-ын дарга Ш.Бат-Эрдэнээр ахлуулсан баг хамт олон оролцож байна.

Mungkin gambar 15 orang, arktik dan teks