ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Суудлын автомашинууд мөргөлдөж, нэг хүн нас баржээ

O.Admin
2024-01-23

Цагдаагийн байгууллагад энэ оны нэгдүгээр сарын 22-ны 18:30 цагийн үед Дорноговь аймгийн Даланжаргалан сумаас Хэнтий аймаг Бор-Өндөр сум чиглэлийн замын 10 дахь километрт "К.фильтер" болон "Т.Аллион" маркийн тээврийн хэрэгслүүд мөргөлдсөн зам тээврийн ноцтой осол бүртгэгдсэн.

Уг ослын улмаас нэг хүний амь нас хохирсон харамсалтай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Жолооч та замын нөхцөл байдалд хурдыг тохируулж, гүйцэж түрүүлэх болон саадыг тойрон гарах үйлдлийг өөрийн болон бусдын аюулгүй байдлыг бүрэн хангасан тохиолдолд хийхийг сэрэмжлүүлж байна.