ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ЦЕГ: Шүргэлцсэн тээврийн хэрэгслийн хоёр жолоочид согтуурлын зэрэг тогтоогдоогүй

O.Admin
2024-01-24

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Дүнжингарав худалдааны төвийн урд зам дээр 2024 оны нэгдүгээр сарын 24-ний 01.05 цагт газ ачиж явсан ачааны машин ниссан патрол маркийн автомашинтай мөргөлдсөний улмаас гал түймэр гарч, эрдэнэт хүний амь эрсдэж, олон арван хүн гэмтэж бэртэн, орон гэргүй болоод байна.

Осолтой холбогдуулан олон нийтийн сүлжээнд “ниссан патрол машины жолооч согтуу байсан, Батлан хамгаалах яамны машин байсан” гэх мэт мэдээлэл гарч байгаа. Тэгвэл уг асуудлаар цагдаагийн байгууллагаас тодруулахад “Ослын талаарх дуудлага цагдаагийн байгууллагад 01:03 цагт ирсэн. Холбогдох журмын дагуу БЗД-ийн Цагдаагийн газрын Хөдөлгөөнт эргүүлийн бүрэлдэхүүн очиж, хөдөлгөөн зохицуулалт хийж, иргэдийн аюулгүй байдлын хангаж ажилласан. Хоёр тээврийн хэрэгслийн жолоочийг согтуурлын зэрэг тодорхойлох багажаар үлээлгэхэд согтуурлын зэрэг тогтоогдоогүй. Цаашид мөрдөн шалгах ажиллагаа явагдах тул цусны дээж авч, шинжилгээний байгууллагад өгч шалгуулж байгаа” хэмээн мэдээллээ.