ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гал түймэрт 44 настай эрэгтэй өртөж амиа алджээ

O.Admin
2024-01-31

Өнгөрсөн хоногт нийслэлийн хэмжээнд гал түймрийн найман дуудлага бүртгэгдэж, нэг иргэн гал түймэрт өртөж амь насаа алдлаа.

Тодруулбал Чингэлтэй дүүргийн долдугаар хороо, Хувьcгалчдын гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлага 21:50 цагт ирсэн. Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход таван ханатай гэр, эд хогшил бүрэн шатаж, уг гал түймэрт өртөж 44 настай эрэгтэй нас барсан байсныг холбогдох байгууллагад хүлээлгэн өгч ажиллалаа.

Гэр хороолол, зуслангийн бүсэд гэр, байшин шатсан дуудлага мэдээлэл буурахгүй байна. 

Иймд иргэд гэр, сууцныхаа цахилгааны ашиглалт, пийшин, зуух, яндан, угаар мэдрэгчийн хэвийн ажиллагааг хангаж аюулгүй байдлаа хангахыг онцгойлон анхааруулж байна.