ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Бангкокт агаарын бохирдлын улмаас иргэд цахимаар ажиллаж байна

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2024-02-16

Тайландын нийслэл Бангкок хотын дарга Чадчарт Ситтипунт агаарын бохирдлын улмаас энэ сарын 15, 16-ны өдрүүдэд гэрээсээ ажиллах чиглэл өгчээ.

Дэлхийн агаарын чанарын IQAir сайтаас үзвэл, 11 сая хүн амтай Бангкок хот дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой хотуудын эхний 10 руу орж иржээ. Тодруулбал, PM2.5 тоосонцорын хэмжээ ДЭМБ-ын аюулгүйн түвшнээс даруй 15 дахин өндөр хэмжээг заасан байна.

Үүнтэй холбоотойгоор хотын дарга захирамж гаргаж, хотын бүх төрийн албан хаагчдыг 15, 16-ны өдрүүдэд гэрээсээ цахимаар ажиллах чиглэл өгчээ. Ингэснээр 150 гаруй төрийн болон хувийн ААН байгууллагын 60 мянга гаруй иргэн цахимаар ажиллахаар болсон аж. PM2.5 тоосонцорын хэмжээ нийслэл хотын 20 гаруй хэсэгт эрүүл мэндэд ноцтой түвшинд хүрсэн байна. 

Ташрамд дурдахад, Улаанбаатар хотын агаарын бохирдлын хэмжээ IQAir сайтад ДЭМБ-ын зөвлөснөөс даруй 10 дахин хортой хэмжээг зааж байгаа юм.