ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Б.Дэлгэрсайхан: Түгжрэлийг шийдэх эхний гарц нь хотоо задлах

O.Admin
2024-03-14

Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд зохион байгуулж буй “Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форум өнөөдөр болж байна.

Тус форумаар “Дэд бүтэц-Эрчим хүч, дулаан хангамж”, “Орон сууцжуулах бодлого, нийгмийн суурь үйлчилгээний хүртээмж”, “Бүс нутгийн эдийн засгийн интеграцичлал, дагуул хот”, “Засаглал, хууль эрх зүйн шинэчлэл” гэсэн дөрвөн сэдвийн хүрээнд хэлэлцүүлгүүд өрнөх юм. Форумд төр, хувийн хэвшлийн болон олон улсын байгууллагуудын төлөөллүүд, эрдэмтэн, судлаачид оролцож, дээрх сэдвүүдийн хүрээнд тулгамдаж буй асуудал, боломж, шийдлийн талаар хэлэлцэх юм. 

Тэгвэл энэ үеэр Түгжрэлийн асуудал хариуцсан сайд Б.Дэлгэрсайхан ирэх жилүүдэд Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах чиглэлд ямар ажил хийх талаар байр сууриа илэрхийллээ. 

Тэрбээр, "Түгжрэлийг шийдэх эхний гарц нь хотоо задлах. Үүнийг Ерөнхий сайд ч өөрөө хэллээ. Өөрөөр хэлбэл, Хөшигтийн хөндийн олон улсын нисэх буудлыг түшиглэн Төв аймагт дагуул хот байгуулах ажлыг нэн тэргүүнд эхлүүлнэ. Нэгдүгээрт, дэд бүтцээ шийдэх. тэр дундаа метроны асуудал сүүлийн 3, 4 сар яригдаж байна. Иргэд талцаж болно, болохгүй гэж ярьж байгаа. Бид эхлүүлэхээс өөр арга байхгүй. Худлаа улстөржихгүйгээр шуурхай эхлүүлье. Түгжрэлийн асуудлаар ажил хийсэн хүнээ халаад байна гэж шүүмжилж байгаа. 

Надад Тээврийн цагдаагийн албаны даргыг ажлаас чөлөөлөх эрх байхгүй. Гэнэтийн шийдвэрийг ямар нэг агентлаг гаргаж болохгүй ээ. Нийслэлтэйгээ учраа олж авах ёстой. Метрог бонд гаргах, төр хувийн хэвшлийн түншлэлээр барих боломж, гаднаас зээл авах, хийж гүйцэтгэж байгаа компани нь өөрөө мөнгөө босгох гээд олон хувилбар бий. Метро баригдах хүртэл дүүжин тээврийг богино хугацаанд хийгдэнэ. Эдийн засгийн аргаар шийдвэрлэх арга хэмжээ авна. Бүгд дур дураараа яваад байхгүйн тулд татвар, торгууль, төлбөр төлөөд явах гарцаар л эхлээд шийднэ ээ" гэлээ.