ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ӨМНӨГОВЬ: Монгол туургатны наадмаас алт, мөнгө, хүрэл медальтай ирлээ

O.Admin
2024-04-03

Монгол туургатны бүжгийн "Хүн домог" үндэсний их наадмаас Өмнөговийн хүүхдүүд ганзага дүүрэн иржээ. 

Улаанбаатар хотод таван өдрийн турш зохион байгуулагдсан ”Хүн домог-2024” Монгол туургатны бүжгийн үндэсний их наадамд Өмнөговь аймгийн “Гэрэлт Ирээдүй” бүжгийн хамтлаг гурван төрөлд өрсөлдсөн байна. Уг наадамд 2000 гаруй бүжигчид, бүжиг сонирхогчид өрсөлдсөнөөс:

HIP HOP төрлийн дунд насны ангилалд “Гэрэлт Ирээдүй-2” хамтлаг алтан медаль

Монгол бүжгийн бага насны сэдэвчилсэн төрөлд “Гэрэлт Ирээдүй-3” хамтлаг мөнгөн медаль

HIPHOP төрлийн бага насны ангилалд “Гэрэлт Ирээдүй-3” хамтлаг хүрэл медаль

Монгол бүжгийн ахлах насны сэдэвчилсэн төрөлд “Гэрэлт Ирээдүй-1” хамтлаг Шилдэг хамтлаг-аар тус тус шалгарч бахдам амжилт гаргалаа. Амжилт гаргасан хүүхдүүддээ, хүүхдийнхээ авьяас чадварыг хөгжүүлэн дэмжин тусалдаг багш, эцэг эхчүүддээ, баяр хүргэе.

Mungkin gambar 12 orang dan teks