ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

АСХ-ынхан цуглажээ

O.Admin
2024-04-29

Ардчилсан Намын улс төрийн суурь хүчний нэг Ардчилсан Социалист Хөдөлгөөний 35 жилийн ойн нээлтийн арга хэмжээ боллоо. 

Монгол оронд өрнөсөн ардчилсан хувьсгалын эхэнд Монгол Улсын Их сургуулийн багш нар голчлон манлайлсан тус хөдөлгөөн нь ардчилал, хүний эрх, чөлөөт эдийн засгийн үзэл санааг түүчээлсэн сэхээтнүүдийн ходолгоон байснаараа онцлог юм. Тухайн үедээ тус ходолгооний санал, санаачлагаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийх замаар торийн тогтолцооны шинэчахатийг эхлүүлж, 1990 оны анхны ардчилсан сонгуулийг зохион байгуулсан Ардчилсан хувьсгалыг амжилттай ялахад чухал хувь нэмэр оруулсан гэж үздэг. 

Ардчилсан социалист хөдөлгөөний 35 жилийн ойн хүрээнд гишүүд дэмжигчдэдээ чиглсэн олон apra хэмжээ зохион байгуулахаар Гүйцэтгэх зөвлөлөөс шийдвэрлэжээ.  Уг үйл ажиллагаанд  Монгол Улсын дэд Ерөнхийлөгч, УБХ-ын дарга асан Р.Гончигдорж, УБХ-ын гишүүн асан Д.Ламжав, УИХ-ын гишүүн асан А.Ганбаатар нарын үүсгэн байгуулагч анхны гишүүд, дэмжигчид оролцлоо.